13. тэднийг гүн усан дундуур хэн удирдав?Тал нутгийн морь шиг тэд бүдрээгүй.
14. Үхэр сүрэг хөндий уруу буух шиг ЭЗЭНий Сүнс тэдэнд амгаланг өгөв.Та Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор Өөрийн ард түмнийг ийнхүү удирдсан билээ.
15. Та тэнгэрээс доош харж,Өөрийн ариун, цог жавхлант газраас үзээч.Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?Таны энхрийлэл болон өрөвч сэтгэл надаас холджээ.