Исаиа 57:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Чи хаан уруу тостой очиж,үнэртнээ нэмэгдүүлсэн.Чи элчингүүдээ алс хол газар илгээн,Үхэгсдийн орон уруу буулгасан.

10. Замын уртад чи ядарсан боловч,“Найдлага тасарлаа” гэж хэлээгүй.Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй.

11. “Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй,худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ?Би удаан хугацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу?

12. Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана.Гэвч тэдгээр нь чамд ашиггүй.

13. Орилж хашхирахад чинь чамайг шүтээний цуглуулга чинь авраг!Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж,амьсгал ч тэднийг авна.Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн,Миний ариун уулыг эзэмшинэ”.

14. “Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн.Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно.

15. Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав.“Би дорд нэгний сүнсийг сэргээж,гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулдгэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог.

16. Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй.Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.

Исаиа 57