16. Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй.Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.
17. Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон.Би нууж уурлаж байсан.Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан.
18. Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ.Би түүнийг удирдаж,түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж,
19. уруулын магтаалыг бүтээнэ.Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай.Би түүнийг эдгээнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.