1. Зөв шударга хүн мөхдөг,үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.Сүсэгтэй хүмүүсийг авч явахад хэн ч үл ойлгоно.Зөв шударга хүнийг муугаас холдуулж,
2. амар амгаланд аваачна.Зөв замаар явагч хүн бүр өөрсдийн хэвтэртээ амарна.
3. Харин илбэчин эмийн хөвгүүд,садар самуун, янхнуудын үр сад аа,нааш ирэгтүн.
4. Та нар хэнийг шоолж,хэний эсрэг амаа томоор ангайлган, хэлээ гаргана вэ?Та нар тэрслэгчийн хүүхдүүд,худал хуурмагийн үр удам бөгөөд
5. царс моддын дунд, аливаа саглагар модны дор дүрэлзэн шатаж,хадны хавцал дор, гуу жалганд хүүхдээ алдаг биш үү?
6. Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн.Чи тэдэнд ундаан өргөл асгаж,идээн өргөл өргөсөн билээ.Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?
7. Чи өндөр, сүрлэг уулан дээр өөртөө ор засаж,тахил өргөхийн тулд тийшээ гарсан.
8. Чи хаалга хатавчны ард тэмдэг тавьсан.Үнэндээ Надаас алслан холдсон чи биеэ нүцгэлсэн.Дээш гарч, ороо өргөсгөн,өөрийнхөө төлөө тэдэнтэй тохиролцон,тэдний оронд дурлан,нүцгэн биеийг нь харсан билээ.
9. Чи хаан уруу тостой очиж,үнэртнээ нэмэгдүүлсэн.Чи элчингүүдээ алс хол газар илгээн,Үхэгсдийн орон уруу буулгасан.