3. Чихээ нээ! Над уруу ир!Чиний сүнс амьд байхын тулд сонсогтун.Давидад үзүүлсэн итгэмжит өршөөлүүдийнхээ ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.
4. Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно.
5. Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болжчи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан,чамайг танихгүй үндэстэн чам уруу гүйнэ.Учир нь Тэр чамайг алдаршуулсан юм”.
6. Олдож болох үед ньЭЗЭНийг хайгтун.Түүнийг ойр байгаа дээр нь дуудагтун.
7. Хилэнцтэн нь өөрийн замаа,шударга бус хүн нь өөрийн бодол санаануудаа орхиод,ЭЗЭН уруу эргэх болтугай.Түүнийг Тэр өрөвдөнө.Бидний Бурхан уруу эргэгтүн.Учир нь Тэр өгөөмрөөр уучилна.
8. “Учир нь Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш.Миний зам нь та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна.
9. Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг,Миний зам та нарын замаас,Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.