Исаиа 54:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. “Би чамайг эгшин зуур орхисон боловч агуу энэрлээр чамайг цуглуулна.

8. Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч,мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.

9. “Энэ нь Миний хувьд,Ноагийн өдрүүд мэт бөгөөдтэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан.Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан.

10. Уулс ганхаж, толгод доргивч,Миний энэрэл хайр чамаас салахгүй,Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.

11. “Салхинд туугдсан, тайвширшгүй, зовсон нэгэн ээ.Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж, чиний суурийг биндэрьяагаар тавина.

Исаиа 54