Исаиа 52:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна.ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно.

9. Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан.

10. ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв.Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ.

11. Явагтун, явагтун. Тэндээс гарагтун!Бузар юманд бүү хүрэгтүн!Түүний дундаас гарагтун!ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун!

Исаиа 52