Исаиа 52:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо.Өөрийгөө хүч чадлаар хувцаслагтун.Ариун хот Иерусалим аа. Үзэсгэлэнт хувцсаа өмс.Учир нь цаашид хөвч хөндүүлээгүй болон бузар нь чам уруу ирэхгүй.

2. Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа.Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.

3. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чамайг үнэгүй худалдсан байсан. Чамайг мөнгөгүйгээр аварна”.

4. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Миний ард түмэн анх Египет уруу амьдрахаар очсон. Дараа нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарлав.

5. Тиймээс одоо энд Надад юу байгаа вэ?” гэж ЭЗЭН айлдав. “Миний ард түмнийг шалтгаангүйгээр аваачсан нь харагдаж байна. Тэднийг захирч буй хүмүүс нь улилдан, бүх өдөржингөө Миний нэрийг үргэлж доромжилдог” гэж ЭЗЭН айлдав.

Исаиа 52