Исаиа 49:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арлууд аа. Намайг сонсогтун.Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан.Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.

2. Тэр Миний амыг хурц илд мэт болгон,мутрынхаа нөмөрт Намайг далдалж,шилмэл сум мэт болгон,саадаг дотроо Намайг нуусан.

3. Тэр Надад “Израиль аа. Чи Миний Зарц.Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.

4. Харин Би“Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.

5. Иаковыг Өөртөө буцаан авчирч,Израилийг Өөртөө цуглуулахын тулдНамайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.Миний Бурхан Миний хүч болсон.)

6. Тэр “Иаковын овгуудыг босгон,Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг.Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.

Исаиа 49