1. Арлууд аа. Намайг сонсогтун.Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.Хэвлийд байхаас минь ЭЗЭН Намайг дуудсан.Эхийнхээ дотор байхаас минь Тэр Намайг нэрлэсэн.
2. Тэр Миний амыг хурц илд мэт болгон,мутрынхаа нөмөрт Намайг далдалж,шилмэл сум мэт болгон,саадаг дотроо Намайг нуусан.
3. Тэр Надад “Израиль аа. Чи Миний Зарц.Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэж айлдав.
4. Харин Би“Би дэмий хөдөлмөрлөж, Өөрийн хүчийг юунд ч биш, хоосон зарцуулжээ.Гэвч үнэхээр Миний авах зүйл бол ЭЗЭНтэй хамт,Миний шагнал бол Бурхантай минь хамт юм” гэсэн.
5. Иаковыг Өөртөө буцаан авчирч,Израилийг Өөртөө цуглуулахын тулдНамайг эхийн хэвлийнээс Өөрийнхөө Зарц болгосон ЭЗЭН одоо ийнхүү айлдаж байна.(Би ЭЗЭНий өмнө хүндлэгдсэн.Миний Бурхан Миний хүч болсон.)
6. Тэр “Иаковын овгуудыг босгон,Израилийн нөөцлөгдөгсдийг сэргээхийн тулд чи Миний Зарц байх нь өчүүхэн хэрэг.Би мөн Өөрийн авралыг газрын хязгаарт хүргэхийн тулд Чамайг үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.
7. Үндэстнүүдэд үзэн ядагдсан,басамжлагдсан Нэгэн болох захирагчдын зарцад хандан Израилийн Аврагч,түүний Ариун Нэгэн, ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чамайг сонгосон Израилийн Ариун Нэгэн, итгэмжит ЭЗЭНээс болж хаад үзээд босно,ноёд ч мөн бөхийнө”.
8. ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тааламжтай цагт Би Чамд хариулж,авралын өдөр Би Чамд тусалсан.Би Чамайг хамгаалан,Чамайг ард түмний гэрээний төлөө өгч,газрыг дахин сэргээж,сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана.
9. Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ.Замын дагуу тэд идээшлэн,бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно.
10. Тэд өлсөхгүй, цангахгүй.Тэд аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.Учир нь тэднийг Энэрэгч нь тэднийг удирдан,усны ундарга уруу дагуулна.