7. Тэд өнөөхөө мөрөн дээрээ өргөн зөөж,байранд нь залдаг.Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.Хэн нэгэн нь түүн уруу хашхирлаа гэхэд тэр хариулж чадахгүй,мөнөөх хүнийг зовлон шаналлаас нь ч чөлөөлж чадахгүй.
8. Үүнийг санагтун. Тууштай байгтун.Нүгэлт хүмүүс ээ. Үүнийг зүрхэндээ тогтоогтун.
9. Өнө эртний, урьдын зүйлсийг санагтун.Учир нь Би бол Бурхан, өөр байхгүй.Би бол Бурхан. Надтай адил өөр байхгүй.
10. Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж,хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн.“Миний зорилго хэрэгжинэ.Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.
11. Би дорно зүгээс махчин шувууг,алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна.Үнэхээр Би айлдсан.Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ.Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.
12. Үнэн зөвөөс алс байгч,хатуу зүрхтнүүд Намайг сонсогтун.
13. Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна.Энэ нь хол биш байна.Миний аврал удахгүй.Би Сионд авралыг соёрхож,Израильд Өөрийн алдрыг өгнө.