Исаиа 43:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна.Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна.“Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан.Би чамайг нэрээр чинь дуудсан.Чи бол Минийх.

2. Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна.Голоор туулахдаа чи живэхгүй.Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,дөл нь ч чамайг шатаахгүй.

3. Учир нь Би бол чиний Бурхан ЭЗЭН,Израилийн Ариун Нэгэн бөгөөд чиний Аврагч мөн.Би чиний төлөө Египетийг золиослон,Куш ба Шебаг чиний оронд өгөв.

4. Чи Миний нүдэнд үнэтэй,хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч,чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

5. Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна.Би чиний үр удмыг дорно зүгээс авчран,чамайг өрнө зүгээс цуглуулна.

6. Би умардад хандан «Тэднийг гаргаж өг» гээд,өмнө зүгт хандан «Тэднийг буцахад нь бүү саатуулагтун» гэж айлдана.Миний хөвгүүдийг алс холоос,Миний охидыг газрын хязгаараас,

7. Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж,буй болгож, хийсэн юм”.

8. Хэдийгээр нүдтэй боловч сохор,чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.

Исаиа 43