Исаиа 42:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Дүлий хүмүүс ээ, сонсогтун!Сохор хүмүүс ээ, үзэхийн тулд харагтун!

19. Миний боолоос өөр сохор хүн хэн бэ?Миний илгээсэн элчийн адил дүлий нь хэн бэ?Надтай эв найрамдалтай байдаг хүн шиг сохор,ЭЗЭНий боолын адил сохор хүн хэн бэ?

20. Та нар олон юмсыг үзсэн боловч ажиглаагүй.Та нарын чих сонсголтой боловч юуг ч сонсоогүй.

21. Өөрийнхөө үнэн зөвийн төлөө хуулийг агуу их,алдартай болгох нь ЭЗЭНд таатай байдаг.

22. Гэвч энэ бол тонуулж,дээрэмдүүлсэн ард түмэн.Тэд бүгдээрээ нүхэнд унаж, эсвэл шоронд хадагдсан.Тэд олз болсон.Тэднийг хэн ч чөлөөлөхгүй.Тэд дээрэмдүүлсэн боловч хэн ч “Буцааж өг” гэж хэлэхгүй.

23. Та нарын дотроос хэн нь үүнийг чагнах вэ?Хэн нь ирээдүйд анхаарал тавьж, сонсох юм бэ?

24. Хэн Иаковыг олз болгож, Израилийг дээрэмчдэд өгсөн бэ?ЭЗЭН биш гэж үү?Учир нь бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн.Тэд Түүний замаар явахыг хүссэнгүй,Түүний хуулийг дагаагүй.

25. Тийм учраас Тэр Өөрийн уур хилэнгийн ааг омгийг, хатуу ширүүн дайныг тэдний дээр асгав.Тэднийг бүх талаас нь галдсан боловч тэд ойлгосонгүй.Тэднийг шатаасан боловч тэд зүрхэндээ үүнийг мэдэрсэнгүй.

Исаиа 42