Исаиа 41:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн,Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан,танин мэдэх болой.

21. “Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж,“Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.

22. Тэдгээрийг авчир.Юу болж байгааг бидэнд хэлэг.Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг.Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье.Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.

23. Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн.Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн.Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.

24. Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон.Та нарыг сонгогч нь жигшүүртэй.

Исаиа 41