13. Учир нь Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ.Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж айлдаж байна.
14. Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ.Би чамд тусална.Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
15. Үзэгтүн, Би чамайг хоёр давхар үзүүртэй,шинэ, хурц лантуу болгоно.Чи уулсыг бутлан, нунтаглаж,толгодыг сүрэл мэт болгоно.
16. Чи тэднийг шигшинэ.Салхи тэднийг хийсгэн,шуурга тэднийг тараан хаяна.Харин чи ЭЗЭНд баярлаж,Израилийн Ариун Нэгэнээр бахархах болно.
17. Үгээгүй, ядуус ус эрсэн боловч байсангүй.Цангаснаас болж тэдний хэл хатжээ.ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулж,Израилийн Бурхан Би тэднийг мартахгүй.
18. Би нүцгэн өндөрлөгүүд дээр гол урсгаж,хөндийн дунд булаг ундраана.Би зэлүүд газрыг усан цөөрөм болгож,хатсан газрыг усны ундарга болгоно.
19. Би зэлүүд газарт хуш, хуайс мод, мирт хийгээд чидун моддыг тавьж,цөлд арц, жодоо, нарс модыг хамт суулгана.
20. Ингэснээр тэд үүнийг ЭЗЭНий мутар хийсэн,Израилийн Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг үзэж харан,танин мэдэх болой.
21. “Ажил хэргээ танилцуулагтун” гэж ЭЗЭН айлдаж,“Хүчтэй баримтуудаа авчрагтун” гэж Иаковын Хаан айлдаж байна.
22. Тэдгээрийг авчир.Юу болж байгааг бидэнд хэлэг.Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг.Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье.Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг.
23. Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн.Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн.Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя.