1. “Эргийн орнууд аа.Намайг чимээгүй сонсогтун.Ард түмнүүд хүчээ шинэчлээд урагшлан ирж, ярилцаг.Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.
2. Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ?Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ?Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг.Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.
3. Тэр тэднийг хөөж, урьд хөл тавьж байгаагүй замаар амар тайван өнгөрнө.
4. Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ? Хэн эхнээс нь түмэн үеийг бий болгосон бэ?ЭЗЭН Би бол эхлэлд ч, төгсгөлд ч байна.Би бол Тэр мөн”.
5. Эргийн орнууд үзээд айж,дэлхийн хязгаарууд чичирлээ.Тэд ойртон ирлээ.
6. Хүн бүр хөршдөө туслан,ах дүүдээ “Зоригтой бай” гэж өгүүлнэ.
7. Ингэж дархан нь хайлуулагчийг зоригжуулж,лантуучин нь дөшчингөө зоригжуулна.Гагнаасны талаар “Сайн байна” гээд тэр түүнийг ганхуулахгүйн тулд хадаасаар бөхөлнө.
8. “Харин миний боол Израиль аа!Миний сонгосон Иаков аа!Миний найз Абрахамын үр удам аа!
9. Би чамайг дэлхийн хязгаараас авч,хамгийн алслагдсан хэсгээс дуудаж, чамд хэлсэн.«Чи Миний боол.Би чамайг сонгосон.Чамайг голоогүй.
10. Би чамтай хамт байгаа тул бүү ай!Өөрийнхөө талаар бүү санаа зов.Учир нь Би чиний Бурхан.Би чамайг тэнхрүүлж,үнэхээр чамд тусална.Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».
11. Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй.Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.