Исаиа 40:14-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хэнтэй Тэр зөвлөлдөн,хэн Түүнд ухаарлыг өгсөн бэ?Хэн Түүнд шударга ёсны замыг заан, мэдлэгийг сургаж,ухаарлын замыг мэдүүлсэн бэ?

15. Үзэгтүн, үндэстнүүд бол хувин доторх дусал мэт хийгээддэнсэн дээрх тоосны ширхэг мэт тооцогддог.Үзэгтүн, Тэр арлуудыг нарийн тоос мэт өргөнө.

16. Ливан ч хүртэл шатаахад хангалтгүй,араатан амьтад нь ч шатаалт тахилд зориулахад хангалтгүй билээ.

17. Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш,тэд Түүнд утгагүй, хэрэггүй юм мэт үнэлэгддэг.

18. Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?Та нар Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?

19. Шүтээний хувьд гэвэл,түүнийг дархан хүн цутгаж,алтны дархан алтаар бүрж,мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.

20. Иймэрхүү өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг өөртөө сонгодог.Үл хөдлөх шүтээнийг бүтээхийн тулд тэр уран дархныг хайдаг.

21. Та нар мэдэхгүй гэж үү?Та нар сонсоогүй гэж үү?Эхнээсээ та нарт үүнийг зарлаагүй гэж үү?Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юу?

22. Царцаанууд шиг оршин суугчидтай дэлхийн тойрог дээр залрагч нь Тэр билээ.Тэр тэнгэрийг хөшиг мэт татаж,майхан мэт дэлгэн оршдог.

23. Тэр захирагчдыг юу ч биш болгон,газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.

Исаиа 40