1. Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач” гэж хэлнэ.
2. Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно.
3. Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм.
4. Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны