4. Исаиа—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.
5. Тэгэхэд Исаиа Хезекиад—Түмэн цэргийн ЭЗЭНий үгийг сонсогтун.
6. “Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
7. “Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд тайган түшмэд болно” гэжээ.
8. Тэгэхэд Хезекиа Исаиад—Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр “Миний өдрүүдэд амар амгалан, үнэн байх болно” гэж бодсон юм.