Исаиа 38:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,—

5. Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ.

6. Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»” гэж хэл.

7. ЭЗЭН Өөрийн амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ.

8. Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаар ухраана гэв. Тэгэхэд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар буцав.

9. Иудагийн хаан Хезекиа илааршсаныхаа дараа ийнхүү бичив.

Исаиа 38