Исаиа 34:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Учир нь Миний илд тэнгэрт согтоод,Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.

6. ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.Илд нь хурга ямааны цусаар дүүрч,хуцын бөөрний өөхөнд цадав.Учир нь ЭЗЭН Бозрад тахилтай,Едомын газарт их аллагатай ажээ.

7. Бас зэрлэг шар тэдэнтэй,залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,тэдний газар нь цусаар нэвчиж,тоос шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

8. Учир нь Сионд хариуг нь өгөх жил,өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

9. Едомын урсгалууд нь давирхай болж,хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөдгазар нь шатаж буй давирхай болно.

Исаиа 34