10. Тэр нь өдөр ч, шөнө ч унтрахгүй,утаа нь мөнхөд суунаглана.Энэ нь үеийн үед эзгүйрэн, үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.
11. Харин тэнд ятуу, зараа нутаглан, шар шувуу, хэрээ үүрлэнэ.Тэр Едомын дээгүүр эзгүйрлийн шугам болон хоосролын хүндрүүлэгч татна.
12. Едомын язгууртнуудын дотроос хаан гэж дуудагдах хүнгүй болж,тэдний ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13. Бэхлэгдсэн цамхгууд болон хотуудынх нь дотор үүргэнийн бут, өргөст халгай ургаж,цөөвөр чонын орогнох газар, тэмээн хяруулын нутаг болно.
14. Тэнд цөлийн араатнууд чононцортой тааралдаж,мөн үсэрхэг ямаа ижлээ дуудан орилно.Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж, амрах газраа олно.