Исаиа 33:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж,энхийн элч нар нь гашуудан цурхирна.

8. Их замууд хоосрон, аялагчид алга болов.Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн,хүнийг ойшоосонгүй.

9. Газар нь гашуудан хатав.Ливан нь ичиж гандав.Шарон нь эзгүй тал мэт болов.Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.

10. “Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна.“Одоо Би өргөмжлөгдөнө.Одоо Би өргөгдөнө.

11. Та нар өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлнэ.Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.

12. Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.

13. Холынхон та нар, Миний юу хийснийг сонсож,ойрынхон та нар, Миний хүчийг мэдэгтүн” гэв.

14. Сион дахь нүгэлтнүүд айж,бурхангүй хүмүүс түгшүүрт автав.“Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ?Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”

15. Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж,шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган,цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн,мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг

16. хүн өндөрт заларч,түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно.Түүнд талхыг нь өгч,ус нь элбэг байх болно.

17. Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж,тэд алс холын газрыг үзнэ.

Исаиа 33