Исаиа 31:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Элин халих шувууд мэт түмэн цэргийн ЭЗЭН Иерусалимыг хамгаална.Тэр хамгаална, чөлөөлнө.Тэр дээгүүр нь өнгөрнө, аварна” хэмээн айлдав.

6. Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.

7. Учир нь тэр өдөр өөрсдийн гараар нүгэл болгон үйлдсэн мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдийг хүн бүр хаяна.

8. “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж,хүмүүний бус илд тэднийг залгина.Тэд илднээс зугтах бөгөөд залуус нь албадан ажиллагсад болно.

9. Түгшүүрээс болж тэдний хад нь алга болж,туг хараад тэдний ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав.Түүний гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.

Исаиа 31