1. Харагтун,Түмэн цэргийн БУРХАН Эзэн хангамж,туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.Талхны бүх хангамж,усны бүх хангамж,
2. хүчит эрс болон дайчид,шүүгчид ба эш үзүүлэгч,төлөгч ба ахлагч,
3. тавьтын ахлагч ба хүндэт хүн,зөвлөгч ба уран зураач болон чадварлаг илбэчдийг ч зайлуулна.
4. Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож,эрх хүүхдүүд тэднийг захирна.
5. Ард олон дарлагдаж,хүн бүр нэг нь нөгөөгөө,хөршөө дарлаж,залуус нь өвгөд уруугаа,захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.