Исаиа 29:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Түмэн цэргийн ЭЗЭН чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галаар шийтгэнэ.

7. Ариелын болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч бүх үндэстний цугласан үй олон болон түүнийг зовоогчид нь зүүд мэт,шөнийн үзэгдэл мэт болох болно.

8. Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг.Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,сэрэхдээ тэр тамиргүй болж,сэтгэл нь ундаассан хэвээр байдаг.Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч бүх үндэстний үй олон хүмүүс тийм болно.

9. Саатагтун, хүлээгтүн.Өөрсдийгөө сохолж, хараагүй бол!Тэд дарснаас биш мөртлөө согтуу болж,архидаагүй мөртлөө гуйвж байна.

10. Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж,та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж,та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.

11. Зөгнөл нь бүхэлдээ та нарын хувьд лацдуулсан номын үгс мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж өгүүлнэ.

Исаиа 29