12. Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.
13. Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон,уруулаараа Намайг хүндлэвч,зүрхээрээ Надаас хол байна.Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.
14. Тийм учраас үзэгтүн.Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт,гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж,гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.
15. Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,үйлсээ харанхуй газарт хийж,“Хэн биднийг харах юм бэ?”“Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.
16. Та орвонгоор нь эргүүлжээ!Ваарчинг шавартай адилтган үзэж болох уу?Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ хандан“Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү?Ваар нь ваарчиндаа хандан“Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү?
17. Өчүүхэн хугацааны дарааЛиван нь үржил шимтэй талбай болон хувирч,үржил шимтэй талбай нь ой хэмээн тооцогдоно.
18. Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,бүрэнхий харанхуйгаас сохруудын нүд нь харах болно.
19. Даруу нэгний баяр хөөр ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,хүн төрөлхтний үгээгүйчүүд Израилийн Ариун Нэгэн дотор баясна.
20. Учир нь харгислагчдын төгсгөл ирж,элэглэгчид алга болж,бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана.
21. Үгээр хүнийг буруутгагчид,дааман хаалган дээр шүүгч нэгнийг занганд оруулагчид,худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид таслагдана.