Исаиа 28:9-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. “Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ?Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ?Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү?

10. Учир нь Тэр«Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,журам дээр журам, журам дээр журам.Энд жаахан, тэнд жаахан» гэж байна”.

11. Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж шулганасан уруул,харь хэлээр дамжуулан ярих болно.

12. Тэр тэдэнд хандан,“Энд амралт байна.Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн.Энд тайван байна” гэсэн боловчтэд сонсохгүй байх юм.

13. Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь“Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,журам дээр журам, журам дээр журам.Энд жаахан, тэнд жаахан” гэнэ.Энэ нь тэд явж, гэдрэг бүдрэн, эвдрээд,урхинд орж баригдахын тулд юм.

14. Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ.ЭЗЭНий үгийг сонсогтун.

15. Учир нь та нар“Бид үхэлтэй гэрээ байгуулсан,бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн.Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй.Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож,заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.

16. Тийм учраас Эзэн БУРХАН“Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина.Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм.Түүнд итгэгчийг яаруулахгүй.

17. Би шударга ёсыг хэмжих шугам болгон,үнэн зөвийг түвшин болгоно.Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин,нууц газрыг усаар нөмөргөнө.

18. Та нарын үхэлтэй байгуулсан гэрээ,Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр нь хүчингүй болно.Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө та нарыг гишгэчин дэвслэх болно.

19. Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина.Өглөө бүр, өдөр шөнөгүй дайран өнгөрнө.Энэ мэдээг ойлгох нь үнэхээр аймшигтай байх болно” гэж айлдаж байна.

20. Сунаж хэвтэхэд ор нь хэт богино,биеэ хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.

21. ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн,Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.Тэр Өөрийн ажил, гайхамшигт ажлыг хийнэ.

22. Элэглэхээ одоо зогсогтун.Эс тэгвэл та нарын гинж чангарна.Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийгтүмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.

Исаиа 28