1. Ефраимын архичдын бардам титэм болонүржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болохтүүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!
2. Үзэгтүн, шуурган мөндөр,сүйрлийн хар салхи мэт,үерлэх усны хүчит шуурга мэт хүч чадалт нэгэн Эзэнд бий.Түүнийг Өөрийн мутраараа дэлхий уруу чулуудна.
3. Ефраимын архичдын бардам титэм нь хөл дор гишгэгдэнэ.
4. Үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн ньзуны өмнөх боловсорсон анхны инжрийн жимс мэт болно.Харсан хүн түүнийг шүүрэн авч залгина.
5. Тэр өдөр түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн амьд үлдсэн хүмүүст цог жавхлант титэм, үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,
6. шүүх газар сууж буй хүнд шударга сүнс болж,дааман хаалга тийш гэдрэг довтлогч хүмүүст хүч чадал нь болно.
7. Тэд бас дарсанд найгаж, архинд алмайрч,тахилч хийгээд эш үзүүлэгч ч архинд найгалаа.Тэд дарсанд самуурч, архинд алмайрч,үзэгдэл үзэнгээ найган, шүүхэд согтуу байна.
8. Тэгээд бүх ширээ заваан бөөлжсөөр дүүрч,цэвэр газаргүй болж байна.
9. “Тэр хэнд мэдлэг заах болж байна вэ?Тэр хэнд сургаалыг ойлгуулах болж байна вэ?Сүүнээс гарсан хүүхдэд үү, хөхнөөсөө салсан хүүхдэд үү?
10. Учир нь Тэр«Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,журам дээр журам, журам дээр журам.Энд жаахан, тэнд жаахан» гэж байна”.
11. Үнэхээр Тэр энэ ард түмэнд хандаж шулганасан уруул,харь хэлээр дамжуулан ярих болно.
12. Тэр тэдэнд хандан,“Энд амралт байна.Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн.Энд тайван байна” гэсэн боловчтэд сонсохгүй байх юм.
13. Иймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь“Тушаалын дээр тушаал, тушаалын дээр тушаал,журам дээр журам, журам дээр журам.Энд жаахан, тэнд жаахан” гэнэ.Энэ нь тэд явж, гэдрэг бүдрэн, эвдрээд,урхинд орж баригдахын тулд юм.
14. Тиймээс Иерусалим дахь энэ ард түмнийг захирагч, шооч хүмүүс ээ.ЭЗЭНий үгийг сонсогтун.
15. Учир нь та нар“Бид үхэлтэй гэрээ байгуулсан,бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн.Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй.Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож,заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.
16. Тийм учраас Эзэн БУРХАН“Үзэгтүн. Би Сионд нэг чулууг тавина.Тэр нь шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу юм.Түүнд итгэгчийг яаруулахгүй.