Исаиа 24:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Дэлхийн оршин суугч аа.Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна.

18. Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.Нүхнээс авиран гарагч нь занганд орно.Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,дэлхийн сууриуд ганхаж байна.

19. Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно.

20. Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг.Учир нь түүний нүгэл хилэнц улам хүнд болж байгаа учир тэр унаж, дахин хэзээ ч босохгүй.

21. Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,дэлхий дээрх газрын хаадыг ЭЗЭН шийтгэнэ.

22. Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.

Исаиа 24