1. Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн.Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс,аймшигт газраас ирнэ.
2. Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.Урвагч нь урвасаар,сүйтгэгч нь сүйтгэсээр байна.Елам аа, давш!Медиа аа, бүслэгтүн!Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.
3. Үүнээс болж миний ууц бүхэлдээ өвдөн,төрөх эмэгтэйн өвдөлт мэт хүчтэй өвчинд баригдав.Би ичсэнээсээ болж сонсож чадсангүй,айснаасаа болж харж чадсангүй.
4. Миний зүрх чичрэн, айдас намайг эзэмдэн,миний хүсэн тэмүүлсэн бүрэнхий нь миний хувьд аймшиг болон эргэв.
5. Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.“Ахмадууд аа, босогтун.Бамбайнуудаа тослогтун”.
6. Тиймээс Эзэн надад айлдан“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7. Тэр морьтонгууд, тэрэгтэнгүүд болон илжигний ба тэмээн цувааг хармагцаа маш анхааралтай,сонор сэрэмжтэй байгтун” гэв.
8. Тэгээд манаач ийн хашхирав.“Өө Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.Би шөнө бүр манааны байрандаа байрлаж байна.