20. Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө.
21. Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ.
22. ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ.
23. Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно.