12. Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна?Түмэн цэргийн ЭЗЭН Египетийн эсрэг юу төлөвлөснийг тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.
13. Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа.Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.
14. ЭЗЭН түүний дотор самуурлын сүнсийг хутгалаа.Тэд Египетийн бүх үйлсийг нь согтуу хүн бөөлжсөндөө хутгалдан гуйвдаг шиг төөрөгдөлд оруулав.
15. Толгой болон сүүл,далдуу модны мөчир болон зэгс зэрэг ямар ч ажлыг,юуг ч Египет хийж чадахгүй болно.
16. Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэд өөрсдийнх нь дээгүүр даллах түмэн цэргийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.
17. Иудагийн газар Египетийн хувьд аймшиг болно. Тэдний эсрэг төлөвлөж буй түмэн цэргийн ЭЗЭНий зорилгоос болж түүнийг дурссан хүн бүр айдаст автана.
18. Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түмэн цэргийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Сүйрлийн Хот гэдэг нэртэй.
19. Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно.