Исаиа 17:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дамаскийн тухай зөн.—Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж,эвдэрсэн нуранги болно.

2. Ароерын хотууд нь мартагдаж,мал сүргийн хэвтэр болно.Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.

3. Ефраимын бэхлэгдсэн хот,Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.—

4. Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,түүний тарган бие туранхай болно.

5. Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.

6. Чидун жимсний модыг цохиход,хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун,дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэжИзраилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

Исаиа 17