Исаиа 16:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Селагаас, цөлийн замаар Сионы охины уул хүртэл нутгийн захирагчид хурга явуулагтун.

2. Үүрнээсээ бутран зугтах шувуудын адилаар Моабын охид Арноны гарам дээр байх болно.

3. “Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач.Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч.Цөлөгдсөн хүмүүсийг нууж, оргодлуудыг бүү барьж өгөөч.

4. Моабын цөлөгдөгчдийг өөртэйгөө хамт үлдээгээч.Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч”.Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож,түрэмгийлэгчид газраас алга болно.

5. Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож,Давидын майханд шударгаар шүүгч тэнд сууна.Тэр шударга үнэнийг хайж, зөв явдалд алгуурлахгүй.

6. Бид Моабын бардам, хэт бардам,ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.

7. Тийм учраас Моаб уйлна.Моабын хүн бүр уйлна.Чи Кир-харесетын хүйс тэмтрэгдсэн мэт үзмийн боовны төлөө уй гашуу болно.

8. Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,далайг өнгөрсөн усан үзмийн шилмэл ороонгыг үндэстнүүдийн эзэд дэвслэв.

Исаиа 16