9. Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
10. Тэд бүгд чамд хариулан«Чи ч бидэн шиг сул дорой болсон.Чи бидэнтэй адил болсон.
11. Чиний бүх жавхлан,чиний босоо ятгын дуу Үхэгсдийн оронд доош буулгагдав.Чиний доор өт тархан,хорхойнууд чиний бүтээлэг болно».
12. Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.Чи яаж тэнгэрээс унав аа?Үндэстнүүдийг дордуулагч чи газарт хаягдлаа!
13. Учир нь чи зүрхэндээ«Би тэнгэр уруу гарна.Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.
14. Би үүлсийн орой дээр гарна.Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.
15. Гэвч чи Үхэгсдийн орон уруу,нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.
16. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч«Дэлхийг донсолгон,хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?
17. Ертөнцийг цөл мэт болгон,хотуудыг нь бусниулсан,хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.
18. Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.
19. Харин чи жигшигдсэн гишүү мэт,хөлд гишгэгдэх хүүр мэт,сэлмэнд сийчүүлж,нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.
20. Чи газар нутгаа сүйтгэж,ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
21. Эцгүүдийнх нь буруугаас болж хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн.Тэд босож, газрыг эзэмшиж,ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй”.
22. “Би тэдний эсрэг босно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН айлдаж байна.
23. “Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
24. Түмэн цэргийн ЭЗЭН тангараглан, “Үнэхээр Миний бодсон хэрэг биелж, Миний төлөвлөсөн ёсоор үйл бүтнэ.
25. Би Ассирийг Өөрийн нутагт устган, Өөрийн уулан дээр гишгэнэ. Тэгэхэд түүний буулгыг тэднээс авч, дарамтыг нь тэдний мөрнөөс зайлуулна.
26. Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.