3. Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад
4. чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна.“Дарангуйлагчийн төгсгөл ирэв.Түүний уур хилэн эцэслэв.
5. ЭЗЭН хилэнцтэний таягийг,захирагчдын очирт таягийг хугалжээ.
6. Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.
7. Бүх газар амарч,анир чимээгүй болж,баяр баясгалангийн уухайг хадаана.
8. Нарснууд ч, Ливаны хуш модод ч хүртэл чамд баярлаж«Чамайг унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй» гэнэ.
9. Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн,үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.