Исаиа 14:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Учир нь чи зүрхэндээ«Би тэнгэр уруу гарна.Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.Би умардын хамгийн чанадад чуулганы уулан дээр заларна.

14. Би үүлсийн орой дээр гарна.Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн шиг болгоно» гэсэн.

15. Гэвч чи Үхэгсдийн орон уруу,нүхний хамгийн гүнд хүртэл хаягдана.

16. Чамайг харсан хүн бүр гайхан, мэлэрч«Дэлхийг донсолгон,хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?

17. Ертөнцийг цөл мэт болгон,хотуудыг нь бусниулсан,хоригдлуудаа гэрт нь харихыг үл зөвшөөрсөн хүн энэ үү?» гэцгээнэ.

18. Үндэстнүүдийн бүх хаад алдар дотор өөрийн булшиндаа хэвтэж байна.

19. Харин чи жигшигдсэн гишүү мэт,хөлд гишгэгдэх хүүр мэт,сэлмэнд сийчүүлж,нүхний чулуунууд уруу явах хүмүүсийн бүтээлэг шиг булшнаасаа хаягдав.

20. Чи газар нутгаа сүйтгэж,ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй.Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.

Исаиа 14