1. ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.
2. Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.
3. Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад
4. чи Вавилоны хааны эсрэг ийм шог дуу дуулна.“Дарангуйлагчийн төгсгөл ирэв.Түүний уур хилэн эцэслэв.
5. ЭЗЭН хилэнцтэний таягийг,захирагчдын очирт таягийг хугалжээ.
6. Тэр тасралтгүй цохих уураараа ард түмнүүдийг цохиж,зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ үндэстнүүдийг захирав.