Исаиа 10:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Шувууны үүр мэт ард түмний эд баялагт миний гар хүрч,орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил би бүх газрыг цуглуулан авав.Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн, жиргэх нэгэн алга”.

15. Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу?Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө өөрийгөө өргөмжлөх үү?Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм,эсвэл өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.

16. Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж,сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.

17. Израилийн гэрэл нь гал,түүний Ариун Нэгэн нь дөл болж,түүний үүргэнэ,өргөст халгайг нь ганцхан өдөрт шатаана.

18. Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,үр жимст цэцэрлэгбүгдийг нь устгана.Өвчтэй хүн доройтдогийн адил болно.

19. Түүний ойн моддоос үлдсэн моддын тоо нь хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.

20. Тэр өдөр Израилийн үлдэгсэд хийгээд, Иаковын гэрийнхнээс хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг хэзээ ч дахин түшихээ больж, харин ЭЗЭНд, Израилийн Ариун Нэгэнд үнэнээр найдна.

21. Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан уруу эргэнэ.

22. Израиль аа,чиний ард түмэн хэдийгээр далайн элс мэт боловчтэдний дундах үлдэгсэд л эргэнэ.Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.

23. Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх нутгийн голд хэрэгжүүлнэ.

24. Иймд түмэн цэргийн БУРХАН Эзэн ийн айлдав.—Сионд оршдог Миний ард түмэн! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун.

25. Учир нь тун удахгүй та нарын эсрэг Миний зэвүүцэл дуусгавар болж, Миний уур хилэн тэдний сүйрэл уруу чиглэгдэнэ.

26. Түмэн цэргийн ЭЗЭН Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэр Египетэд хийсэн шигээ, Өөрийн таягаа далайн дээгүүр сунгана.

Исаиа 10