3. Шар өөрийн эзнээ таньдаг.Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг.Харин Израиль мэддэггүй.Миний хүмүүс ойлгодоггүй”.
4. Ээ халаг,нүгэлт үндэстэн,гэмд дарагдсан ард түмэн,хорлогчдын үр удам,ялзарсан хөвгүүд.Тэд ЭЗЭНийг орхилоо.Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин,Түүнээс гэдрэг эргэлээ.
5. Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна?Толгой нь бүхэлдээ өвчтэй,зүрх нь бүхэлдээ ядруу байна.
6. Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.Шахаагүй, боогоогүй,тосоор зөөллөөгүй шарх, сорви, өмхий яр л байна.
7. Та нарын газар эзгүйрч,та нарын хотууд галд шатаж,тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна.Харийнхнаар устгагдсан хоосрол.
8. Усан үзмийн талбай дахь нуувч,өргөст хэмхний талбай дахь манаачийн овоохой болонбүслэгдсэн хот мэт Сионы охин орхигдов.
9. Хэрэв түмэн цэргийн ЭЗЭН цөөн хүмүүсийг бидэнд амьд үлдээгээгүй болбид Содомтой адил болж,Гоморратай төстэй байцгаах байсан.
10. Содомын захирагчид аа!ЭЗЭНий үгийг сонсогтун.Гоморрагийн хүмүүс ээ!Бидний Бурханы зааварт чих тавигтун.