Иов 9:17-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Учир нь Тэр намайг шуургаар довтолж,шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.

18. Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,харин намайг уй гашуугаар дүүргэдэг.

19. Хэрэв хүчний талаар бол,харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!Хэрэв шударга ёсны талаар бол,хэн Түүнийг дуудаж чадах вэ?

20. Би хэдий зөвт ч гэсэнминий ам намайг буруутгах болно.Би хэдийгээр буруугүй ч гэсэнТэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.

21. Би буруугүй.Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй.Би амьдралаа жигшдэг.

22. Бүгд ялгаагүй.Тиймээс би “Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг” гэж хэлдэг юм.

23. Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг болТэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.

24. Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм.Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг.Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?

25. Миний өдрүүд гүйгчээс ч илүү хурдан юм.Тэд зугтан оддог, тэд сайныг ер үздэггүй.

26. Тэд хулсан завьнууд мэт,олз уруугаа шумбан дайрах бүргэд мэт өнгөрөн оддог.

27. Хэдийгээр би “Би гомдлоо мартаж, гунигт төрхөө орхиж,хөгжөөнтэй байя” гэж хэлдэг ч

28. би бүх өвчин зовлонгоосоо айдаг бөгөөдТа намайг гэмгүй гэж тооцохгүй гэдгийг би мэднэ.

29. Би хорон муу гэж тооцогдсон,тэгвэл юунд дэмий хоосон зүтгэх юм бэ?

30. Би өөрийгөө цасаар угааж,гараа шүлтээр цэвэрлэлээ ч,

31. Та намайг нүхэнд унагах байсан бөгөөдөөрийн хувцас минь ч надад эгдүүцэх байсан.

32. Бид хамтдаа шүүх уруу явжби Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.

33. Бид хоёрын дээр гараа тавих шүүгч бидний дунд байхгүй.

Иов 9