Иов 9:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хэдийгээр би зөв байсан ч би хариулж чадахгүй байв.Шүүгчийнхээ өршөөлийг би гуйх байсан.

16. Хэрэв би дуудаж, Тэрээр надад хариулсан болминий дуу хоолойг Тэр сонссон гэдэгт би итгэж чадахгүй байсан.

17. Учир нь Тэр намайг шуургаар довтолж,шалтгаангүйгээр миний шархнуудыг ихэсгэдэг.

18. Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй,харин намайг уй гашуугаар дүүргэдэг.

19. Хэрэв хүчний талаар бол,харагтун, Тэрээр хүчит нэгэн юм!Хэрэв шударга ёсны талаар бол,хэн Түүнийг дуудаж чадах вэ?

20. Би хэдий зөвт ч гэсэнминий ам намайг буруутгах болно.Би хэдийгээр буруугүй ч гэсэнТэрээр намайг буруутай гэж тунхаглах болно.

21. Би буруугүй.Би өөрийнхөө талаар санаа тавьдаггүй.Би амьдралаа жигшдэг.

22. Бүгд ялгаагүй.Тиймээс би “Тэрээр буруугүйг ч, хорон мууг ч устгадаг” гэж хэлдэг юм.

23. Хэрэв ташуур гэнэтхэн хөнөөдөг болТэрээр гэмгүй нэгний цөхрөлийг элэглэдэг юм.

Иов 9