1. Тэгэхэд Иов хариулан—
2. Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ.Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?
3. Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл,мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.
4. Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийгямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?
5. Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээТэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
6. Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,баганануудыг нь ганхуулдаг.
7. Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөдтэрээр оддыг лацаддаг.