Иов 9:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд Иов хариулан—

2. Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ.Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?

3. Хэрэв хэн нэгэн Түүнтэй маргахыг хүсвэл,мянгаас нэг удаад ч тэрээр Түүнд хариулж үл чадна.

4. Зүрхээрээ мэргэн, хүч чадлаараа төгөлдөр Түүнийгямар ч хохиролгүйгээр хэн эсэргүүцэж байсан бэ?

5. Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээТэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.

6. Тэрээр газар дэлхийг ч байрнаас нь сэгсэрч,баганануудыг нь ганхуулдаг.

7. Түүнийг тушаахад нар манддаггүй бөгөөдтэрээр оддыг лацаддаг.

8. Тэрээр Өөрөө тэнгэрүүдийг сунган татаж,далайн давалгаануудыг доош гишгэчдэг.

9. Тэрээр Долоон бурхан, Мичид,Марлын ордыг болон өмнөдийн ордуудыг бүтээсэн билээ.

10. Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээдтоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.

11. Түүнийг миний хажуугаар өнгөрөх байсан болби Түүнийг харахгүй байх байсан.Түүнийг цаашаа өнгөрөх байсан болби Түүнийг ажиглахгүй байх байсан.

12. Тэрээр шүүрэн авах байсан болхэн Түүнийг саатуулж чадах байсан бэ?Хэн Түүнд “Та юу хийж байна вэ?” гэж хэлж чадах байсан бэ?

13. Бурхан Өөрийн уураа буцаахгүй.Рахабын туслагч нар Түүний дор сөхөрдөг юм.

Иов 9