Иов 8:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Бид чинь өчигдрийнх бөгөөдгазар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраасбид юу ч мэддэггүй билээ.

10. Тэд чамд сурган хэлж,өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?

11. Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?Усгүйгээр зэгс ургаж чадах уу?

12. Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа чалив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.

13. Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.

14. Тэдний найдвар хэврэг бөгөөдитгэл нь аалзны шүлсэн тор юм.

15. Тэрээр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй.Тэрээр түүнээс зуурдаг боловч тэр нь даадаггүй.

16. Тэрээр наранд өтгөрөн ургаж,мөчрүүд нь цэцэрлэгээр нь тархдаг.

17. Түүний үндэснүүд чулуун овоог ороож,тэрээр чулуун гэрээс зууралдана.

18. Хэрэв тэрээр байрнаасаа хөдөлбөл,дараа нь тэр газар нь түүнийг үгүйсгэж“Би чамайг огт хараагүй” гэнэ.

19. Харагтун, Түүний замын баяр баясгалан энэ болой.Шорооноос өөр хүмүүс соёолох болно.

Иов 8