6. мөн хэрэв чи цэвэр ба шулуун шударга бол,Тэрээр одоо чиний төлөө Өөрөө босож,чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно.
7. Чиний эхлэл шалихгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсгө.
8. Өнгөрсөн үеийнхний талаар асууж,тэдний эцэг өвгөдийн эрэлхийлж байсан зүйлсийг эргэцүүлэн бод.
9. Бид чинь өчигдрийнх бөгөөдгазар дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэр мэт учраасбид юу ч мэддэггүй билээ.
10. Тэд чамд сурган хэлж,өөрсдийн оюун санааны үгсийг гаргахгүй гэж үү?
11. Намаг байхгүй бол хулс ургаж чадах уу?Усгүйгээр зэгс ургаж чадах уу?
12. Тэр нь огтлогдоогүй, ногооноороо байхдаа чалив ургамлаас өмнө хатаж хорчийдог аж.
13. Бурханыг умартсан бүх хүний зам үүнтэй адил юм.Бурхангүйчүүдийн найдвар мөхнө.
14. Тэдний найдвар хэврэг бөгөөдитгэл нь аалзны шүлсэн тор юм.