1. Тэгэхэд Иов хариулж—
2. Өө, миний уй гашуу үнэндээ хэмжигдэж,миний сүйрлийн хамт жин хэмжүүр дээр тавигдах ч болоосой!
3. Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан.Тиймээс миний үгс яаруу байна.
4. Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөдтэдний хорыг сүнс минь ууж байна.Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
5. Өвстэй бол хулан орилох уу?Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
6. Амтгүй зүйлийг давслахгүйгээр идэж чаддаг бил үү?Өндөгний цагаанд амт байдаг бил үү?
7. Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна.Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.