18. Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
19. Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч,долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.
20. Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,дайны үед илдний хүчнээс золино.
21. Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22. Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23. Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.