9. Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.
10. Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
11. Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ.